Бид бараагаа агуулахад овоолдоггүй. Улирал бүр нэг цуглуулга бүтээж, түүхий эдийн хэмжээнд тааруулж хэдэн арван ширхэг л оёдог.
Дроп нээгдэх өдрийг мэдээллийн хуудсаар урьдчилан зарлана. Зарагдаж дууссан загварыг дахин хийх нь ховор, гэхдээ хамгийн их хүсэлттэй нэг хоёрыг дараагийн жил шинэчилж гаргадаг.
Ингэж ажилласнаар хаягдал багасаж, оёдолчин бүр нэг загвар дээр анхааралтай ажиллах цаг гардаг.
